images

Дэлхийн улс төрд хэрэглэдэг “Улаан шугам” гэх нэр томьёо хаанаас гаралтай вэ?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-05-05


   “Давж болохгүй эцсийн цэг” гэсэн утга бүхий "Redline" гэсэн нэр томьёо англи хэлт улс орнуудад улс төр, дипломатын тогтсон хэллэг болжээ. Энэ хэллэг анх XIX зууны дунд үед болсон Крымын дайнаас үүсэлтэй аж. Тус дайнд улаан дүрэмт хувцастай Их Британийн цэргүүд хамгийн сүүлчийн хамгаалалтын шугамыг Оросын дайралтаас хамгаалж чадсанаар энэ нэр томьёо үүсчээ. Харин 1928 онд Их Британи, АНУ,  Францын газрын тосны томоохон компаниудын хооронд байгуулсан "Улаан шугамын гэрээ"-гээр уг нэр томьёо олон улсад албан ёсоор хэрэглэгдэж эхэлсэн байна. Баруун Ази, Хойд Африкийг захирч байсан Османы эзэнт гүрэн Дэлхийн I дайнд ялагдаж, ялагч орнуудын газрын тосны компаниуд Ойрхи Дорнодын газрын тосны төлөө ширүүн өрсөлдөж байх үед тэдгээр орнууд бодлогогүй өрсөлдөөнөөс урьдчилан сэргийлэхийн тулд Турк, Саудын Араб, Ирак буюу хуучны Османы эзэнт гүрний нутаг дэвсгэрт улаан шугам татаж нөлөөний бүсээ хуваахаар тохиролцжээ. Харин сүүлийн үед АНУ Хойд Солонгосын талаарх бодлогоо тодорхойлохдоо энэ нэр томъёог ихэвчлэн хэрэглэгдэг болсон байна. Тус улс 1990-ээд оноос хойш Хойд Солонгостой харилцаж ирсэн бодлого нь бүтэлгүйтсэн тохиолдолд "улаан шугам руу шилжинэ" хэмээн тодорхойлсон байдаг. Энэ нь Хойд Солонгос дунд болон алсын тусгалын пуужингаа дахин хөөргөх эсвэл Женевийн хэлэлцээрийг зөрчих тохиолдолд шийдвэртэй арга хэмжээ авна гэсэн утга ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.