Ажлаа өгөх гэж буй Уоррен Баффет монголчуудад юу гэж зөвлөв?
Чихэнд чимэгтэй
2025-05-05
“Berkshire Hathaway” компанийн хувьцаа эзэмшигчдийн жил тутмын ээлжит хурлын үеэр 94 настай тэрбумтан Уоррен Баффетт энэ оны эцэст ажлаа өгөх гэж байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр Грег Абелийг дараагийн гүйцэтгэх захирлаар томилохыг компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд санал болгосон байна. Г.Абел нь олон жилийн турш тус компанийн даатгалын бус бизнесүүдийг удирдаж ирсэн бөгөөд У.Баффеттыг залгамжилна хэмээн түүнийг эртнээс таамаглаж байв. Хувьцаа эзэмшигчдийн хурлын үеэр У.Баффетт монгол залуугийн асуултад хариулахдаа монголчуудад зориулан зөвлөгөө өгчээ. Тэрбээр "Монгол улс хөрөнгө оруулагчдыг татахын тулд валютын ханшаа тогтвортой байлгаж, тогтвортой валюттай гэсэн нэр хүндтэй болох хэрэгтэй" гэсэн байна. Улмаар "Өндөр инфляцтай улс хөрөнгө оруулагчийн сонирхлыг татдаггүй" хэмээн хэлжээ. Мөн тэрбээр Дональд Трампын тарифын бодлогын талаар сөрөг байр суурьтай байгаагаа илэрхийлж, “Худалдаа зэвсэг байж болохгүй. Дэлхийн бусад орнууд илүү цэцэглэн хөгжихийн хэрээр бид хамт урагшлах ёстой" гэжээ. Түүнчлэн Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уныг онилж, үснийх нь засалтыг шүүмжилсний төлөө яахаас ч буцахгүй сонин эр улс орныг удирдаж байна гэж шүүмжлээд “Тэр цөмийн зэвсгээр яах гэж байгаа юм бол” гэсэн байна. Эгэл даруухан тэрбумтан гэгддэг У.Баффет хэдийгээр дэлхийн хамгийн баян таван хүний нэг боловч эгэл жирийн амьдарч, долоо хоногт гурваас дээш удаа “McDonald's” түргэн хоолны сүлжээгээр үйлчлүүлж, өдөрт дунджаар таван лааз "Кока Кола" уудаг гэдгээрээ алдартай. Тухайн өдрийн хурал дээр тэрбээр өмнөө мөн хоёр лааз "Кока Кола" ундаа тавьсан байлаа.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.