Мехико: Монголын хоёр хоккейчин ДАШТ-ий шилдгээр шалгарав
Чихэнд чимэгтэй
2025-05-05
Монгол улсын хоккейн үндэсний шигшээ баг шайбтай хоккейн насанд хүрэгчдийн ДАШТ-ий III дивизионд дөрөвдүгээр байранд шалгарлаа. Манай хоккейчид хүрэл медалийн төлөө Хонконгийн шигшээ багтай өрсөлдөж, 7:3-ын харьцаатай ялагдал хүлээсэн байна. Харин энэ тоглолтын шилдэг тоглогчоор Монголын багийн 22 дугаартай довтлогч Э.Энх-Амгалан шалгарсан бол 11 дугаартай довтлогч М.Чинзолбоо тэмцээний шилдэг тоглогч болжээ. Мексикийн Мехико хотноо өнгөрсөн сард эхэлсэн уг тэмцээнд Хойд Солонгос, Мексик, Хонконг, Филиппин, Сингапурын шигшээ багууд өрсөлдсөн билээ. Монголын тамирчид Филиппин улсын багийг 13:7, Сингапурын багийг 11:1 харьцаатайгаар тус тус ялсан бол Хойд Солонгосын шигшээд 7:3-аар хожигдож, улмаар Мексик улсын шигшээ тамирчидтай тун өрсөлдөөнтэй, ширүүн тоглосны эцэст 7:6 харьцаатай ялагдал хүлээсэн юм.
Гэрэл зургийг: Ж.Адилбиш.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.