“Эрдэнэс Тавантолгой” жил дараалан улсын хамгийн өндөр татвар төлөгч болов
Чихэнд чимэгтэй
2025-05-05
Татварын ерөнхий газраас өнгөрсөн оны татвар төлөлтөөр тэргүүлэгч компаниудыг шалгаруулж, батламжилснаа өнөөдөр гардуулав. Тэгвэл “Эрдэнэс Тавантолгой” компани хоёр дахь жилдээ Монгол улсын хамгийн өндөр татвар төлөгч болж, ТОП-10 компанийн тэргүүнд бичигдлээ. Тус компани 2023 онд 2.8 их наяд төгрөг, 2024 онд 3.5 их наяд төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлжээ. Мөн өнгөрсөн онд 30.4 сая тонн нүүрс олборлож, 29.6 сая тонн нүүрс борлуулж, өндөр үр ашигтай ажилласан байна. Түүнчлэн нүүрс баяжуулах үйлдвэр, Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв, Загийн усны хоолой зэрэг дэд бүтцийн томоохон төслүүдийг ашиглалтад оруулсан юм. Тус компани татварын орлогын 12 хувийг дангаараа бүрдүүлэн ажилладаг бөгөөд эрүүл мэнд, боловсрол, бүтээн байгуулалт зэрэг нийгмийн суурь салбарын хөгжилд томоохон хувь нэмрээ оруулж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.