images

АНУ: Зам дээр найман сая долларын зоосон мөнгө асгарчээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-05-05


   АНУ-ын Техас мужид үйлдвэрээс дөнгөж гарсан шинэ зоос ачин банк руу тээвэрлэж явсан ачааны машин хурдны зам дээр онхолджээ. Нийтдээ 8 сая доллартой тэнцэх 10 центийн хэдэн сая зоос зам дээр төдийгүй замын хажуу дахь зүлэг, ой руу цацагдсан байна. Осол гаргасан машин нь төрийн байгууллага болон банкуудад тусгай ачаа тээвэрлэж хүргэдэг “Western Distributing Transportation” компанийн эзэмшлийнх байжээ. Техасын Олон нийтийн аюулгүй байдлын хэлтэс ослын талаар мэдээлэхдээ "Жолооч огцом эргэлт дээр хурдаа сааруулалгүй маневр хийснээс машин хөмөрсөн” гэж мэдээлсэн бөгөөд жолооч, зорчигч хоёр бага зэргийн гэмтэл авч орон нутгийн эмнэлэгт хүргэгдсэн байна. Хэрэг гарсан даруйд замыг хаасан бөгөөд тусгай үүргийн ажилчид ирж зоосыг зориулалтын төхөөрөмж болон хүрзээр, бас нүцгэн гараараа түүсэн болохыг "The New York Times" сонин онцлоод "Асар том мөнгөний гахай хагарч, зоос нь далайд асгарсан мэт" гэж тодорхойлжээ. 14 цаг ажилласны эцэст зоосны ихэнхийг түүж цуглуулсан боловч үлдсэн нь үргэлжилсэн их борооны усанд урсан одсон байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.