images

Хятад: Хиймэл Фүжи уул урлав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-05-05


   Хятадын нэгэн жуулчны компани хүмүүсийн сонирхлыг татахын тулд Японы Фүжи уулыг хиймлээр бий болгожээ. Хонконгийн “South China Morning Post” сонины мэдээлснээр, Хэбэй мужийн "Сансрын уран зөгнөлт газар" гэж нэрлэгддэг нутгийн жижиг толгодын нэгийг Фүжи уулыг дуурайлган орой хэсгийг нь мөнх цастай мэт харагдуулахаар цагаан будгаар будсан байна. Зөвхөн уулын оройг будаад зогсохгүй бэлд нь хиймэл нуур, ногоон зүлэг хийж, нүүдэлчний маягийн модон байшин барьж, адуу мал байршуулан, үлгэрт гардаг мэт зураглал бий болгожээ. Улмаар уг уулыг галт уул гэж танилцуулаад, амралтын өдрүүдээр галт уул оргилж буй мэт ягаан утаа цацруулж шоу үзүүлбэр үзүүлдэг болсон байна. Тус мужид өмнө нь Францын Эйфелийн цамхаг, Египетийн Сфинксийг хуулбарлан хийсэн нь мөн олны шүүмжлэлд өртсөн юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.