Саудын Араб: Б.Болор-Эрдэнэ “Зорилготой эмэгтэй” шагнал хүртэв
Чихэнд чимэгтэй
2025-05-05
Саудын Арабын Рияд хотноо долоо хоногийн өмнө болсон “World with Purpose KSA” олон улсын бага хуралд Цахим хөгжлийн дэд сайд асан, “SpaceX” компанийн стратегийн зөвлөх Б.Болор-Эрдэнэ оролцжээ. Тэрбээр уг хурлаас "Woman with Purpose" буюу "Зорилготой эмэгтэй" шагнал авсан байна. Хоёр дахь удаагаа болсон тус хурал нь бүс нутгийн болон дэлхий дахин дахь өрхийн бизнесийг тогтвортой эдийн засгийн хөгжилд чиглүүлэх зорилготой аж. Б.Болор-Эрдэнэ 2023 онд тус хуралд оролцох урилгыг анх авч байснаа цахим хаягтаа хуваалцжээ. Энэ жилийн хуралд Саудын Араб болон олон улсын өрхийн бизнес эрхлэгч 150 гаруй хүн оролцсон байна. Сонирхуулахад, тус улсын бизнесийн 95 хувийг гэр бүлүүд эзэмшдэг бөгөөд ДНБ-ийх нь 66 хувийг бүрдүүлдэг аж. Харин дэлхий дахинд гэр бүлээрээ эзэмшдэг хамгийн том 500 компани 2025 онд 8.8 их наяд долларын орлого олсон бөгөөд энэ нь хэмжээгээрээ Хятад, АНУ-ын эдийн засгийн дараа гуравдугаарт орох үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл 2025 оны дөрөвдүгээр сарын байдлаар АНУ-ын эдийн засаг 30.5 их наяд, Хятадынх нь 19.2 их наяд доллар байна. Харин дэлхийд гуравдугаарт ордог Германы эдийн засаг 4.7 их наяд доллартой тэнцэж байгаа юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.