Азтай үзэгчдийг “Toyota” машин, найман сая төгрөгөөр шагнав
Чихэнд чимэгтэй
2025-05-05
Ховд аймгийн Чандмань сумын 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, улсын начин И.Мөнхбаатарын нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд болжээ. Барилдаанд түрүүлсэн Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын заан Б.Бат-Өлзийг “Toyota Prius” маркийн машинаар байлсан бол үзэгчдийн дундаас нэг азтаныг шалгаруулж “Toyota Aqua” машин, мөн найман азтаныг тус бүр нэг сая төгрөгөөр шагнасан байна. Азын машиныг “Ховд” бөхийн дэвжээ, Улсын аварга малчин Б.Баасанхүү хамтран гаргасан бол азтанаар Ховд аймгийн Манхан сумын уугуул Нямдорж тодорчээ. Барилдаанд Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, улсын начин Э.Батмагнай үзүүрлэж, шөвгийн дөрөвт улсын арслан Э.Оюунболд, улсын харцага Б.Зоригтбаатар нар шалгарчээ. Арслан Э.Оюунболд зургаагийн даваанд заан Б.Бат-Өлзийг амлан авч барилдаад өвдөг шороодсон байна. Улсын начин И.Мөнхбаатар нь 1993 онд Ардын хувьсгалын 72 жилийн ойн баяр наадамд заан Д.Мягмараар дөрөв, арслан М.Мөнгөнөөр тав давж Монгол улсын начин цолыг хүртсэн юм.
Нүүр зураг дээр: Улсын заан Б.Бат-Өлзий машины азтаны хамт.
Гэрэл зургийн эх сурвалж: Монголын Үндэсний бөхийн холбоо
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.