images

Монголын анхны дохионы хэлний цахим толь бичгийг гурван жилийн хугацаанд бүтээжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-11-22


   Монголд анх удаа дохионы хэлний цахим толь бичгийн төсөл хэрэгжиж, энэ сарын 20-нд нээлтээ хийлээ. Финландын Гадаад харилцааны яам, Финландын FLOM байгууллагын санхүүжилтээр "Тэгш тусгал" ТББ хамтран гурван жилийн хугацаанд 150 гаруй хүний оролцоотойгоор, дохионы хэлийг хялбар, ойлгомжтой байдлаар танилцуулсан, үнэ төлбөргүй ашиглах боломжтой онлайн платформ бүтээхийг зорьжээ. Ингэхдээ 21 аймгийн сонсголын бэрхшээлтэй иргэдийн дунд хийсэн судалгааны үр дүнд тулгуурласан бөгөөд Монголын анхны “Монгол дохионы хэлний цахим толь бичиг”-ийг хэрэглээнд ийнхүү нэвтрүүлж байна. Энэ нь сонсголын бэрхшээлтэй иргэдийн нийгмийн идэвх, тэгш оролцоог дэмжих, монгол дохионы хэлийг баримтжуулах, хэл зүйн дүрмийг цахим хэлбэрээр хадгалах болон хөгжүүлэх ач холбогдолтой. Дохионы хэл нь ярианы хэлтэй адил бүс нутаг, соёлоороо харилцан адилгүй байдаг бөгөөд дэлхий даяар 300 гаруй дохионы хэл бий. Цахим толь бичигтэй энэ сайтаар зочлон танилцах боломжтой.

 

 

 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.