Азийн хөгжлийн банк хүнсний аюулгүй байдалд 40 тэрбум доллар зориулна
Анд нөхдийн мэдээ
2025-05-13
Азийн хөгжлийн банкны (ADB) ерөнхийлөгч нарын зөвлөлийн уулзалт энэ сарын 3-7-ны өдрүүдэд Италийн Милан хотноо болов. Энэ уулзалтад улс орнуудын банк санхүү, хувийн хэвшил, иргэний нийгэм, академийн төлөөлөл болсон 5000 гаруй хүн оролцож, Ази, Номхон далайн бүс нутагт шаардлагатай дөрвөн гол чиглэлийн талаар санал солилцжээ. Хурлаар хэлэлцүүлэгдсэн дөрвөн гол чиглэлийн нэг нь Азийн хөгжлийн банкнаас бүс нутгийн хүнсний тогтолцооны эмзэг байдлыг шийдвэрлэхэд 2030 он хүртэл нийт 40 тэрбум ам.доллар зориулах байв. Тэгвэл банк энэ зорилтдоо хүрэхийн тулд 26 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилт гаргахаар болсноо хурлын үеэр зарлажээ. Ингэснээр тус банкнаас хүнсний аюулгүй байдалд зориулж буй 2022–2030 оныг хүртэлх нийт дэмжлэг 40 тэрбум ам.долларт хүрэхээр тооцоолсон байна. Тэгвэл нэмэлт санхүүжилтээр улс орнуудад хүнсний бүтээгдэхүүн тариалах, боловсруулахаас эхлээд бэлтгэн нийлүүлэх, хэрэглэгчид хүргэх хүртэл хүнс үйлдвэрлэлийн бүх шат дамжлагыг дэмжсэн хөтөлбөр хэрэгжүүлэх аж. Уг хөтөлбөр нь эцсийн дүндээ эмзэг бүлгийн хүн амд хүрэх эрүүл, өртөг багатай хүнсний бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, хөрсний чанарыг сайжруулах, биологийн олон янз байдлыг хамгаалахад хөрөнгө оруулж байгаа хэрэг юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.