Хойд Солонгос: Хөрс хучдаг полиэтилен хальсыг орлуулах био цаас гаргаж авчээ
Анд нөхдийн мэдээ
2025-05-14
Хойд Солонгосын Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны хүрээлэнгийн эрдэмтэд хөдөө аж ахуй, цэцэрлэгжүүлэлтэд өргөн ашигладаг химийн гаралтай хальсыг орлуулах цаас бүтээсэн талаар тус улсын төрийн мэдлийн KCNA агентлаг мэдээллээ. Хөрсний чийг хадгалах, хог ургамлын ургалтыг зогсоох, нарны хэт тусгалыг хаах, хөрсний температурыг тогтвортой байлгахад ашигладаг энэ цаасыг хэрэглэх нь ялангуяа хөрсний элэгдэл, бохирдлыг бууруулахад чухал ач холбогдолтой бөгөөд га-гаас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэхэд шууд нөлөөтэй ажээ. Ийм төрлийн цаас байгальд ямар ч хор нөлөөгүй, хаягдал болдоггүй, цаг хугацааны явцад хөрсөндөө шингэж задардаг байна. Мөн сүрэл, хулсаар хийх тул түүхий эдийн хомсдолд орохгүй, одоо байгаа цаасны үйлдвэрүүдэд шууд хийх боломжтой хэмээн тус хүрээлэн мэдэгджээ. Шинэ технологийн цаасыг хэд хэдэн муж, хотын газар тариаланд хэрэглэж эхэлсэн бөгөөд орон даяар нэвтрүүлэх зорилго тавиад байгаагаа Хойд Солонгосын албаны хүмүүс хэлсэн байна.
Уламжлалт аргаар хөрс хучих материалд полиэтилен болон бусад химийн гаралтай хальсыг дэлхий дахинд өргөнөөр ашигладаг. Ийм материал нь хямд, бат бөх, чийг сайн хадгалдаг давуу талтай боловч байгаль, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөтэй гэж үздэг ажээ.
Гэрэл зураг©Reuters/KCNA
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.