images

Владимир Путин, Владимир Зеленский нар нүүр тулан уулзах уу?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-05-13


   АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын идэвхтэй оролцоотойгоор Орос, Украины хооронд гал зогсоох болон дайныг дуусгах хэлэлцээр 15-ны өдөр Туркийн Истанбул хотноо болох гэж байна. Үүнтэй холбогдуулан Украины ерөнхийлөгч Владимир Зеленский олон нийтийн сүлжээгээр дамжуулан "Би В.Путиныг 15-ны өдөр Туркт хүлээж байх болно" гэжээ. Тэрбээр өмнө нь Оросын зүгээс тавьсан хэлэлцээ хийх саналыг хүлээн авч, Владимир Путинтэй нүүр тулан уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Улмаар "Орос улс дайныг дуусгах талаар бодож эхэлж байгаа нь эерэг дохио" гээд "Гэхдээ В.Путин өөрийн биеэр ирэх ёстой" гэсэн байна. Харин В.Путин Туркийг зорих эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд түүний гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаков хэлэлцээнд хэн оролцох талаар тодорхой хариулт өгөхөөс татгалзаж "Удахгүй мэдэгдэнэ" гэсэн товчхон хариулт өгчээ. “Politico” зэрэг хэвлэл “В.Путин амь насаараа дэнчин тавин байж биеэр очихгүй, зөвхөн өндөр түвшний төлөөлөгчдийг илгээнэ” гэсэн таамаг дэвшүүлжээ. Истанбулын хэлэлцээнд АНУ болон Европын орнуудын төлөөлөгчид оролцох бололтой. Тухайлбал АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио 14-нөөс 16-ны өдрүүдэд Туркт гурав хоног айлчлан НАТО-гийн Гадаад хэргийн сайд нартай албан бус уулзалт хийж, Орос, Украины дайныг зогсоох арга замын талаар хэлэлцэнэ гэж Төрийн департамент мэдэгдсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.