images

Венецийн иргэд юуны учир Жефф Безосын хуримын ёслолыг эсэргүүцэх болов?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-05-14


“Amazon” компанийн гүйцэтгэх захирал Жефф Безосын хуримын ёслол ирэх сарын 24-нөөс 26-ны хооронд Италийн Венец хотод гурван өдөр үргэлжилнэ. Зочид Венецийн нууран дээрх усан онгоцон дээр ёслолд оролцож, өндөр зэрэглэлийн зочид буудалд байрлана. Хуриммын ёслолд Леонардо Ди Каприо, Крис Женнер, Ким Кардашиан зэрэг алдартнууд, мөн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний гэр бүлийнхэн зочноор уригдсан байна. Харин Венец хотын захиргаа хуримыг зохион байгуулахаар идэвхийлэн оролцож, "зууны хурим" гэж онцолсон тухай мэдээ тархсанд нутгийн иргэд дургүйцлээ илэрхийлжээ. 2014 онд жүжигчин Жорж Клуни Венецид хуримаа хийх үеэр хамгаалалтын албаныхан гудамжийг хааж, усан замыг хянаж байсанд нутгийн иргэд ихэд дургүйцэх болсон юм. Улмаар Ж.Безосын хуримыг угтаж авах хотын удирдлагууд их хэмжээний мөнгөнд бөхийж байгааг  шүүмжилсэн байна. Шүүмжлэлийн хариуд хотын захиргаа “Ж.Безосын хуримын талаарх зарим мэдээлэл огт үндэслэлгүй. Ердөө 200 орчим зочин ирнэ” гэж мэдэгджээ. Хотын захиргааны мэдэгдэл гарсны дараа ч олон нийтийн санаа бодол өөрчлөгдсөнгүй. Учир нь Дональд Трампыг шүүмжилдэг хүмүүсийн рейтинг дэлхийн хэмжээнд өсөхийн хэрээр түүнийг дэмжигч Ж.Безосын нэр хүнд унаж байна. Үүнтэй холбогдуулан "Ж.Безосын хуриманд татвар ногдуулах ёстой" гэсэн хошигнол хүртэл гарчээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.