images

Би Жинхуай: Шинжаанд 5000 хулан тоолсон

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-09-25


   Монгол, Өвөр Монгол, Шинжаан-Уйгурын нутагт тархсан монгол зэрлэг илжиг буюу хулангийн судалгааг Өвөр Монголын Багшийн их сургуулийн Амьдралын шинжлэх ухаан, технологийн коллежийн орлогч дарга, “Монгол зэрлэг илжигний судалгаа” номын зохиогч Би Жунхуай хийжээ. Тэрбээр Шинжааны Каламайли байгалийн нөөц газарт судалгаа хийснээр тэнд буй хулангийн тоо толгойг 4000-5000 хэмээн тогтоосноо Хятадын төв хэвлэлд ярьсан байна. Түүний судалснаар Өвөр Монголд маш цөөн тооны хулан байдаг бөгөөд учир нь, хулан Монгол, Өвөр Монголын хооронд нүүдэллэж амьдардаг, өвлийн цагт урагш явж, зуны цагт Монголд бэлчээрлэдэг байна. Арван жилийн өмнө Өвөр Монголд 100 орчим хулан зусдаг байсан бол өдгөө 200-300 болж нэмэгдсэн талаар Би Жунхуай ярьжээ. Хулан нь Хятадын улсын хамгаалалтад байдаг тул амьдрах орчин, тоо толгой, хамгаалалтад нь онцгой анхаарал тавьдаг бөгөөд хуланг Өвөр Монголд үлдээхийн тулд ус тавьж өгөх, хашаа хашлагаа багасгахыг малчдад зөвлөжээ. Хулангийн нүүдлийг хязгаарлахын тулд хашаа татах нь төмөр хашаанд орооцолдож хулан гэмтэх, үхэх шалтгаан болдог байна. Сонирхуулахад, Адууныхан овгийн хулан буюу монгол зэрлэг илжиг, төвөд зэрлэг илжиг нь одоогийн гэрийн илжигний өвөг дээдэс биш юм. Туурайтан амьтны экосистемд үзүүлэх урт хугацааны нөлөө маш чухал тул Хятадын Засгийн газраас хулан болон бусад туурайтан амьтны популяцид ихээхэн анхаарал хандуулж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.