images

Монгол судлаач Жон Мэн Хүннү гүрний тухай шинэ номоо хэвлүүлжээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-05-15


   Их Британийн зохиолч, монгол судлаач Жон Мэн Хүннү гүрний тухай өгүүлэх "Хойдыг байлдан дагуулсан нь: Монгол, Хятад, Оросын 2000 жилийн зөрчилдөөн" шинэ номын баяраа энэ сарын 8-нд Лондоны их сургуулийн Дорно дахин, Африк судлалын сургуульд зохион байгууллаа. Номын баяр тус их сургуульд зохион байгуулсан Монгол судлалын хуралтай нэг өдөр болсон байна. Шинэ номын баярыг Монголын Элчин сайдын яамнаас хамтран зохион байгуулахаа өнгөрөгч хоёрдугаар сард мэдээлж байв. Жон Мэний номыг "One Publishing" хэвлэлийн газар энэ сарын 1-нд хэвлэн гаргасан юм. Тэрбээр Монголын эзэнт гүрний түүх, Чингис хааны амьдралыг гүнзгий судалж "Хубилай хаан" зэрэг 20 гаруй бүтээл туурвижээ. Мөн яруу найрагч Б.Лхагвасүрэнгийн "Тамгагүй төр" зохиолоос сэдэвлэсэн "Монгол хаан" жүжгийг Лондонд тоглоход ихээхэн үүрэг гүйцэтгэснийг нь Элчин сайдын яам онцлон тэмдэглэлээ. 

Гэрэл зургийг AzaaStudio.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.