images

“Күнфү панда” хүүхэлдэйн киног буриадаар орчуулжээ

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2024-12-06


   “DreamWorks Animation” компанийн хамгийн алдартай бүтээлийн нэг “Күнфү панда” хүүхэлдэйн киног Улан-Үд хотын уран бүтээлчид буриадаар орчуулан дуу оруулжээ. Сүүлийн үед дэлхийн алдартай кинонуудыг буриадаар хөрвүүлэн нэрд гараад буй блоггер Гуро Батуев киног орчуулсан байна. Өвөр Байгалийн хязгаарын Дульдаргын районы Зүдхэли суурины уугуул тэрбээр Зүүн Сибирийн технологи, удирдлагын их сургуульд барилгын инженер мэргэжлээр суралцдаг бөгөөд өмнө нь “Сопраногийн гэр бүл”, “Шрэк”, “Нарүто” зэрэг киноны орчуулга, дуу оруулалт дээр ажиллажээ. "Күнфү панда" киноны гол дүрд Буриадын алдартай алиалагч, Ардын жүжигчин Даши Рабданов дуу оруулсан бол Погийн эцэгт Болот Динганорбоев, Үгвэй яст мэлхийд Чингис Гуруев, мастер Шифүд Эрдэни Жалцанов дуу оруулсан байна. Э.Жалцанов нь “Шагдар, Бадмаа хоёр” хүүхэлдэйн киног бүтээсэн, Буриадын Хүүхэлдэйн театрын уран сайхны удирдаач юм.

Зураг дээр: Алиалагч Даши Рабданов.

Зургийн эх сурвалж: burunen.ru

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.