images

Төрийн банк багачуудын дунд уралдаант аян зарлалаа

Duuren.Life

Чихэнд чимэгтэй

2025-05-09


   Төрийн банкнаас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж харилцагч хүүхэд багачуудынхаа дунд уралдаант аян зарлалаа. Уралдаант аянаар дамжуулан хүүхдүүд болон асран хамгаалагчдад нь хуримтлалын ач холбогдлыг сурталчлан таниулахыг зорьж байгаа юм. Аяныг гурван насны ангилалд өөрөөр төрлөөр зохион байгуулах бөгөөд энэ сарын 27-ны 17:00 цаг хүртэл зураг, эсээ бичлэг, сошиал рийлс хүлээн авна. Багачууд бүтээлдээ хуримтлалын ач холбогдлыг тусгасан байх учиртай. Харин Төрийн банк бүтээлийн төрөл тус бүрд эхний гурван байрын эзнийг тодруулж, Хүүхдийн баярын өдөр шагналыг гардуулна.

УРАЛДААНТ АЯНЫ УДИРДАМЖ:

Уралдаант аяны болзол:

Аяны хүрээнд дараах хоёр нөхцөлийн аль нэгийг бүрдүүлсэн хүүхдүүд уралдаант аянд оролцох эрх үүснэ. Үүнд:

1. Төрийн банканд “Эхлэл” хүүхдийн хугацаатай хадгаламжийн данстай байх, дансгүй тохиолдолд данс нээлгэж 2025 оны тавдугаар сард хамгийн багадаа 100,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийх;

2. Төрөөс олгож буй хүүхдийн мөнгөн тэтгэмжийг “Эхлэл” хүүхдийн хадгаламжийн данстай холбосноор тухайн дансанд 2025 оны тавдугаар сард хамгийн багадаа 100,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн байх.

Уралдааны насны ангилал болон бүтээлийн төрөл:

  •  “САННИ”-ийн нэрэмжит зургийн уралдаан;

Сэдэв: “Эхлэл” хүүхдийн хадгаламж

Насны ангилал: 6-10 насны хүүхдүүд оролцоно.

  • “БУКА”-ийн нэрэмжит эсээ бичлэгийн уралдаан;

Сэдэв: Хуримтлал яагаад чухал вэ?, Мөрөөдлөө хадгалья

Насны ангилал: 11-14 насны хүүхдүүд оролцоно.

  • “ТОНИ”-ийн нэрэмжит сошиал рийлс бүтээх уралдаан;

Сэдэв: Хуримтлал гэж юу вэ?

Насны ангилал: 15 наснаас дээш насны хүүхдүүд оролцоно.

Уралдаант аяныг дүгнэх, шагнал гардуулах

1. Уралдааны материалыг 2025 оны тавдугаар сарын 27-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авна.

2. Зураг, эсээ бичлэгийн уралдаанд ирүүлсэн бүтээлийг Төрийн банкны төв байрны нэгдүгээр давхарт хүлээн авна.

3. Сошиал рийлсийг Төрийн банкны State Bank of Mongolia (Төрийн банк) фэйсбүүк хуудсаар дамжуулан хүлээн авна.

Бүтээлд тавьж буй шаардлага

1. Зургийн уралдааны оролцогчид А4 хэмжээтэй цаасан дээр зурж, сургууль, анги, нэр, холбоо барих утас зэргийг бүтээлийн баруун доод буланд тодорхой бичсэн байна.

2. Эсээ бичлэгийн уралдаанд оролцогчид бүтээлээ 500 үгэнд багтааж, сэдвийн дагуу гаргацтай цэнхэр өнгийн үзгэн балаар бичиж ирүүлнэ. Мөн сургууль, анги, нэр, холбоо барих дугаарыг бичсэн байх ёстой.

3. Рийлс нь дуу, дүрс бичлэгийн шаардлага хангасан, дээд тал нь 60 секунд урттай байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.