images

Сүүлийн үед эрс хүйтэрч буй нь Хойд туйлын дулааралтай холбоотой

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-02-05


   Европын холбооны Уур амьсгалын өөрчлөлтийн хүрээлэнгийн (C3S) ажиглалтаар энэ сарын 2-ны байдлаар Хойд туйлын агаарын температур 1991-2020 оны дунджаас 20 градусаар нэмэгдсэн байна. Тодруулбал, хойд өргөргийн дулаарал хасах 87 хэмийн температур хасах нэг хэм болтлоо нэмэгдэж цас, мөс бүрэн хайлах хэмжээнд хүрээд байгаа аж. Финляндын цаг уурч Мика Рантанен "Бидний урьд өмнө нь харж байгаагүй үзэгдэл. Арктикт тохиолдож буй хамгийн том гамшиг” гэжээ. Нөгөө талаар Хойд туйлаас ирэх агаарын урсгалаас болж ойрын өдрүүдэд Солонгосын хойг зэрэг Зүүн хойд Азийн нутагт огцом хүйтэрч байгаа аж. Хойд туйлын хүйтэн агаар ихэвчлэн "туйлын эргүүлэг" хэмээх асар том эргүүлэгт баригддаг. Энэхүү эргүүлгийн эргэлтийн хүч хэдий чинээ хүчтэй байна, төдий чинээ хүйтэн агаар Хойд туйлд хадгалагдана. Гэвч Хойд туйлын температур нэмэгдэхийн хэрээр туйлын эргүүлгийг тогтоон барьж буй тийрэлтэт урсгалын хүч алдагдаж, хүйтэн агаар өмнө зүг рүү шилжсэнээс болж тухайн бүс нутагт эрс хүйтэрдэг ажээ. Тийм болохоор сүүлийн үед огцом хүйтэрч буй үзэгдэл нь Хойд туйлын дулааралтай холбоотой юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.