Япон улс Монголд 50 мянган мод тарина
Чихэнд чимэгтэй
2025-02-05
Япон улсын Гадаад хэргийн яам өнгөрсөн оны онцлох дипломат үйл ажиллагаанууддаа тулгуурлан тус улсын гадаад бодлого, түүний хэтийн төлөвийг харуулах “Дипломатын хөх ном 2024”-ийг цахим хаягтаа байршуулжээ. 1957 оноос хойш жил бүр эрхлэн гаргаж буй тус номын сүүлийн дугаарын Бүс нутгийн дипломат харилцааны тухай хоёрдугаар бүлгийн хоёр дахь хэсэгт Япон улс болон Ази, Номхон далайн бүсийн харилцааны талаар бичсэн дотор Монгол, Хятад, Тайвань, Солонгосын хойгийн тухай оруулсан байна. Монгол, Японы харилцааны тухайд энд УИХ-ын дарга Г.Занданшатарын тус улсад айлчилсан, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дээд түвшний уулзалтын үеэр Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Японы ерөнхий сайд Кишида Фүмио нар уулзсан, мөн хоёр орны Гадаад хэргийн сайд нарын дээд хэмжээний уулзалт болсныг онцолжээ. Мөн дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд “Монгол-Японы оюутны форум”-ыг хоёр дахь удаагаа зохион байгуулсан талаар бичсэн байна. Түүнчлэн Монгол улсын ерөнхийлөгчийн “Нэг тэрбум мод” санаачилгыг дэмжин Япон улс Монголд таван жил гаруйн хугацаанд 50 мянган мод тарих төслийг эхлүүлсэн тухай номд дурджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.