Гүрж: Засгийн газрын эсрэг жагссан сөрөг хүчний удирдагчдыг баривчилжээ
Анд нөхдийн мэдээ
2025-02-03
Өчигдөр Гүрж улсад болсон Засгийн газрын эсрэг жагсаалын үеэр сөрөг хүчний хоёр удирдагчийг баривчилсан тухай AFP мэдээлэв. Жагсагчид нийслэл Тбилиси рүү орох хурдны замыг хаахыг оролдсон бөгөөд жагсаалыг толгойлсон Европын талыг баримтлагч, сөрөг хүчний удирдагч Ника Мелиа, Тбилиси хотын дарга асан Жижи Угулава нарыг цагдаа нар баривчилжээ. Сөрөг хүчний өөр зүтгэлтнүүдийг мөн саатуулсан тухай Оросын “РИА Новости” агентлаг мэдээлэв. Гүржийн Дотоод хэргийн яам сөрөг хүчний удирдагчдыг саатуулсан талаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа бөгөөд хурдны замыг хаах үйлдэл нь дөрвөн жил хүртэлх хорих ялтай гэмт хэрэг хэмээн жагсаалын өмнө анхааруулж байжээ. Бүрэн эрхийнхээ хугацаанд Гүржийг Европын холбоонд элсэх яриа хэлэлцээ явуулахгүй гэдгээ ерөнхий сайд Ираклий Кобахидзе өнгөрсөн жил мэдэгдсэнээс хойш тус улсад Засгийн газрын эсрэг жагсаал тасралтгүй үргэлжилж байгаа юм. Оросын талыг баримтлагч эрх баригч нам ялалт байгуулсан өнгөрсөн оны аравдугаар сарын сонгуулийн үр дүнг цуцлан дахин сонгууль явуулахыг жагсагчид шаардаж байгаа билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.