images

Билл Гэйтс: И.Маск шиг ухаалаг хүн бусдад хэрхэн туслах талаар бодож байвал сайн

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-01-27


   “Microsoft” компанийг үндэслэгч Билл Гэйтс ерөнхийлөгч Дональд Трамптай уулзан бүтээлч яриа өрнүүлж, уулзалт ярианыхаа үр дүнг эергээр үнэлсэн тухай “The Times” сонин мэдээлэв. Б.Гэйтс ирэх сарын эхээр гарах "Source Code" дурсамж номоо хэвлэгдэхийн өмнө тус сонинд өгсөн ярилцлагадаа, өнгөрсөн сарын 27-ны өдөр Д.Трамптай оройн зоог барьж вакцин, эрчим хүчний асуудал зэрэг сэдвээр гурван цаг гаруй ярилцсан тухайгаа өгүүлжээ. Тэрбээр "Ерөнхийлөгч Д.Трампад миний санаа зовоож буй инновацийг дэмжин хөгжүүлэх, эсвэл устгаж үгүй хийх бүх эрх мэдэл бий” гээд уулзалт яриа бүтээлч, сонирхолтой өрнөсөн тухай ярьсан байна. Тэд өмнө нь COVID-19 цар тахлын үеэр вакцинжуулалтын асуудлаар зөрчилдөн маргаж байсан юм. Өнгөрсөн жилийн ерөнхийлөгчийн сонгуульд Б.Гэйтс Ардчилсан намаас нэр дэвшигч Камала Харрисыг дэмжин 50 сая доллар хандивласан гэдэг. Харин тэрбээр Д.Трамп хэчнээн хууль бус цагаачийг албадан гаргах, иргэдэд хэр өндөр татвар ногдуулах, цар тахалтай холбоотой инновацийг санхүүжүүлэх эсэх нь тодорхойгүй байгаа ч түүнтэй ойр байх хэрэгтэй гэдгээ илэн далангүй ярьсан байна. Харин Д.Трампын ойр дотнын хүн болсон Илон Маск шиг улс төрийн нөлөө үзүүлэхийг хүсдэггүй гэдгээ тэрбээр хэлээд Их Британи, Германы хэт барууны намуудыг дэмжиж Европын хэрэгт хөндлөнгөөс оролцож байна хэмээн И.Маскийг шүүмжилжээ. Улмаар И.Маскийн талаар "Тэр бол маш ухаалаг хүн. Харин ийм ухаалаг хүн бусдад хэрхэн туслах талаар бодож байвал сайнсан" гэж ярьсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.