images

Казахстаны бөх унаж, Чиёошома 50 хувийн амжилт гаргалаа


   Японы мэргэжлийн сүмо бөхийн Хацү башёгийн арав дахь өдрийн барилдаан өчигдөр боллоо. Одоогийн байдлаар макүүчи зиндааг Казахстаны бөх, есөн даваатай Кинбозан тэргүүлж байна. Тэрбээр өчигдөр Абид унасан юм. Түүний араас Монголын Чиёошома Г.Мөнхсайхан, Японы Оохо найман даваатай нэхэж явна. Г.Мөнхсайхан өчигдөр Киришима Б.Лхагвасүрэнд уналаа. Харин Киришима эхний гурван барилдаанд унасан ч долоон өдөр дараалан өрсөлдөгчөө ялаад байна. Тэрбээр ёкозүна, оозэки цолтнуудтай хэдийнэ барилдсан учраас ирэх таван өдрийн учраа нь маэгашира цолтой бөхчүүд байх юм. Оозэки Хоошёорюү С.Бямбасүрэн гурав унасан тул ёкозүна цол авах боломжгүй болсон билээ. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.