images

Хятад: Хараагүй эхнэр, нөхөр хоёр бүтэн марафонд гүйжээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-01-14


   Хятадын Чунцин хотын нэг гэрийн хоёр болох 50 настай Чэн Хонь, 40 настай Лэй На нар хэдий хараагүй боловч өнгөрөгч 12 дугаар сард Шанхайн марафонд амжилттай гүйж бариандаа оржээ. Улмаар тэд бүтэн марафонд гүйж барианд орсон Хятадын анхны хараагүй хос болсон байна. Чэн, Лэй хоёр хөтлөлцөн гүйсээр замаа 05:47 цагт дуусгасан бөгөөд энэ тухай Чэн “Бид гар гараасаа хөтлөлцөөд барианы шугамыг давахад хүмүүс маш их дэмжиж, магтсан нь төсөөлөхийн аргагүй аз жаргалтай мөч байсан” гэжээ. Тэд “Running in the Dark” хараагүй гүйгчдийг дэмжих сайн үйлсийн байгууллагын Чунцин хот дахь салбарт элсээд 2022 онд анх марафонд гүйж эхэлсэн байна. Тэднийг гүйхэд замын саад тотгор, эргэлтийг хэлэх, гүйх техник заах хөтөч хамт явдаг бөгөөд хоорондоо олсоор уяатай гүйдэг аж. Чунцины “Running in the Dark” байгууллагын үүсгэн байгуулагч, Бостоны марафонд гүйсэн Хятадын анхны хараагүй тамирчныг замчилсан Лу Вэй хараагүй гүйгчдийг дэмжих хөтчийн ажлынхаа тухай “Бид тэдэнд нүд болдог бол тэд бидэнд зүрх сэтгэл рүүгээ өнгийхөд тусалдаг” гэжээ.

Эх сурвалж: "China Daily" сонин.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.