images

Хятад: Цэцэрлэгт байхдаа дурлалт хосын дүрд тоглож байсан хоёр хүүхэд хорин жилийн дараа гэрлэжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-01-13


   Хятадад бага насандаа цэцэрлэгийн урлагийн наадамд гэрлэж буй хосын дүрд тоглож байсан хоёр хүүхэд 20 жилийн дараа дахин учирч гэр бүл болсон тухай “Shandong Shangbao” сонин мэдээлэв. Гуандун мужийн Чаожоу хотод амьдардаг Жан овогтын хуримын талаар тус сонин мэдээлж, тэдний гайхам сонин учралын тухай онцолжээ. Хорин жилийн өмнө Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр урлагийн наадам болох үед бие биенээ танихгүй, өөр өөр цэцэрлэгээс ирсэн хоёр хүүхдийг багш нь хуримаа хийж буй хосын дүрд тоглуулсан аж. Тоглолт дуусаад тэд хоёр тийш салж одсон бөгөөд улмаар өөр өөрийн зам мөрийг хөөн их сургуулийн оюутан болсон байна. Харин 2022 онд Жан овогт цэцэрлэгт байсан үеийнхээ бичлэг үзэж байгаад урлагийн наадамд хамтран тоглож байсан охиныг эрж олохоор цэцэрлэгийн багштайгаа холбоо барьж, эцэст нь түүнийг олж уулзсан байна. Улмаар залуус өдөр бүр уулзаж, бие биедээ дасан хайр сэтгэлтэй болсноор ийнхүү гэр бүл болжээ. “Хорин жилийн өмнө урлагийн тайзан дээр гар гараасаа хөтлөлцөн зогссон хоёр хүүхэд өнөөдөр хуримын ширээний ард бөгж солилцон, хуримын ордон руу хөтлөлцөн алхаж байна” гэж тус сонин мэдээлсэн байна.

Өнөөдрийн хос хорин жилийн өмнө цэцэрлэгийн урлагийн наадамд оролцож байсан агшин.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.