Унгар улс Монголоос ажиллах хүч авахаа зогсоолоо
Анд нөхдийн мэдээ
2025-01-08
Европын холбооны улсууд дотроос цагаачлалын хатуу бодлого баримталж буй Унгарын Засгийн газар өнгөрсөн онд Цагаачлалын хуулиндаа өөрчлөлт оруулсан нь энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ. Шинэ хуулиар, урьд нь ажиллах хүч авч байсан Филиппин, Индонез, Казахстан, Вьетнам, Бразил, Киргиз, Венесуэл, Колумбаас ажилчин авахаа зогсоохоор болжээ. Энэ дотор манай улс ч багтаж буй юм. Энэ нь нөгөө талаар өөрийн орны иргэдийг ажлын байраар хангах зорилготой гэнэ. Одоо зөвхөн Гүрж, Армениас гадаад ажилчид авахаас гадна тэдгээр орны иргэд хувиараа бизнес эрхлэх зорилгоор оршин суух виз мэдүүлэх боломжтой ажээ. Харин 2007 оны болон 2023 онд баталсан Цагаачлалын хуулийн дагуу оршин суух эрхээ авсан гуравдагч орны иргэд шинээр баталсан хуулийн дагуу оршин суух эрхээ 2+1 жилээр сунгуулах болон дахин оршин суух эрх авах өргөдөл, хүсэлтээ Цагаачлалын албанд гаргаж болох юм байна. Уг хүсэлтийг нэгдүгээр сарын 1-нээс өмнө Унгарын Элчин сайдын яаманд мэдүүлсэн бол хуульд орсон өөрчлөлт визийн процесст нөлөөлөхгүй ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (1)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.