Өмнөговьд зургийг нь авсан “Харбин” киног гурван сая хүн үзжээ
Анд нөхдийн мэдээ
2025-01-03
Японы колоничлолын үед Солонгосын тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцсэн Ан Жунгён (1879-1910)-ы түүхээс сэдэвлэсэн “Харбин” кино 2024 оны 12 дугаар сарын 24-нд Өмнөд Солонгосын кино театрт нээлтээ хийсэн билээ. 1909 оны Харбин хотод үйл явдал нь өрнөх энэ киноны зургийг гурван улсад авсны нэг нь Монголын Өмнөговь аймаг болсон. Тэгвэл тус киног нээлтээ хийснээс хойших ес хоногт гурван сая хүн үзсэн талаар Өмнөд Солонгосын кино зөвлөлөөс мэдээлэв. Зул сарын өмнөх өдөр нээлтээ хийсэн тул уг киног ердөө эхний хоёр өдөрт нь нэг сая, таван өдрийн дотор хоёр сая хүн үзжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (1)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.