55 настай эмэгтэй өдөр бүр 40 км гүйж дэлхийн дээд амжилт тогтоов
Анд нөхдийн мэдээ
2025-01-03
Бельги улсын иргэн 55 настай Хильда Доусон хэмээх бүсгүй бүтэн жилийн турш өдөр бүр дунджаар 42 км зайд гүйж Гиннесийн дээд амжилт тогтоосон тухай “Associated Press” агентлаг мэдээлэв. Тэрбээр өнгөрсөн сарын 31-ний өдөр 365 дахь өдрөө гүйж дуусгаснаар дэлхийн дээд амжилтын эзэн болжээ. Х.Доусон химич мэргэжилтэй, судлаачаар ажилладаг бөгөөд өөрийн сонирхлоор өдөр бүр ажлаа тарсны дараа дөрвөн цаг орчим гүйдэг аж. Тэрбээр дэлхийн дээд амжилтаа албан ёсоор баталгаажуулахын тулд өдөр бүр гүйсэн замаа мэдээлж, гэрэл зураг, видео бичлэгээр баримтжуулсан байна. Мөн бүтэн нэг жил тасралтгүй гүйхдээ хөхний хорт хавдар эмчлэх судалгааны санд 60 мянган евро хандивлажээ. Тэрбээр "Өдөр алгасахгүй гүйхэд биеийн хүч гэхээс илүү сэтгэл санаа, оюуны хүч шаарддаг” гэсэн байна. Энэ төрөлд өмнө нь эмэгтэйчүүдийн дээд амжилтыг 150 өдөр дараалан гүйсэн Австрали улсын иргэн Эрчана Мюррей-Бартлетт эзэмшиж байжээ. Харин эрэгтэйчүүдийн дээд амжилтыг 366 өдөр дараалан гүйсэн Бразилын иргэн Уго Фариас эзэмшдэг байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.