images

“Squid Game 2” цувралыг долоо хоногийн дотор 487.6 сая цаг үзжээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-01-03


   “Netflix” компанийн "Squid Game" цувралын хоёрдугаар бүлгийг үзэгчид долоо хоногийн дотор буюу 12 дугаар сарын 23-29-ний хооронд 487.6 сая цаг үзжээ. Энэ нь тус бүлгийн долоон анги тус бүр дунджаар нэг цаг үргэлжилдэг гэвэл 69 сая гаруй хүн үзсэнтэй дүйнэ. Харин 2021 оны есдүгээр сарын дөрөвдүгээр долоо хоногт цувралын эхний бүлгийг нээхэд үзэгчид долоо хоногийн дотор 448.73 сая цаг үзсэн байдаг аж. Ийнхүү оны эхний өдрийн байдлаар “Netflix” платформын шилдэг 10 кинонд багтсан тус бүтээл нэгдүгээр бүлгийнхээ амжилтыг эвджээ. Мөн тус цуврал Америк, Франц, Япон, Энэтхэг, Австрали зэрэг нийт 92 орны “Netflix” платформд тэргүүлж байгаа бол англи хэл дээрх бус телевизийн шоу дунд долоодугаарт орж байна. Найруулагч Хан Дун Хёгийн “Variety” сэтгүүлд ярьснаар цувралын гуравдугаар бүлэг ирэх зун, эсвэл намар гарах бөгөөд албан ёсны зурагт хуудас нь гарчээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.