Леброн Жэймсийн бага хүү АНУ-ын коллежийн сагсан бөмбөгийн лигийн тамирчин боллоо
Анд нөхдийн мэдээ
2025-01-02
АНУ-ын коллежийн сагсан бөмбөгийн лиг буюу NCAA-д NBA-н шилдэг тоглогч Леброн Жэймсийн бага хүү Брюс Жэймс орж ирлээ. Тэрбээр энэ онд Аризона их сургуулийн "Arizona Wildcats" багт тоглохоор болсон байна. Түүний ах Бронни Жэймс коллежийн сагсан бөмбөгийн нэгдүгээр дивизионд USC багт тоглож байгаад NBA-н тоглогч болж өнгөрөгч оны 10 дугаар сард “Los Angeles Lakers” багийн улирлын тоглолтыг аавтайгаа цуг нээж түүх бүтээсэн билээ. Харин 17 настай Б.Жэймс АНУ-ын 17-оос доош насны үндэсний шигшээ багийн сургуулилтад хамрагдаж байсан, гурван одны үнэлгээтэй тамирчин ажээ. Сонирхуулахад, Л.Жэймс хоёр хүү, нэг охинтой юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.