Шатрын түргэвчилсэн тоглолтын ДАШТ-ээс нэгэн зэрэг хоёр аварга төрлөө
Анд нөхдийн мэдээ
2025-01-02
АНУ-ын Нью-Йорк хотноо өнгөрөгч 12 дугаар сарын 26-31-ний өдрүүдэд Олон улсын шатрын холбооны түргэн болон түргэвчилсэн тоглолтын ДАШТ боллоо. Энэ тэмцээний түргэвчилсэн тоглолтын эрэгтэйчүүдийн ангилалд 12 дугаар сарын 31-ний өдөр Магнус Карлсен, Ян Непомнящий нар аваргын шагналыг хувааж хүртэв. Тэд эцсийн өрөгт таарч 3.5, 3.5 оноогоор тэнцсэн бөгөөд М.Карлсен тэргүүн байрын шагналаа хуваах санал тавьсныг өрсөлдөгч нь зөвшөөрсөн байна. Ингэснээр шатрын түргэвчилсэн тоглолтын ДАШТ-д М.Карлсен найм дахь, Ян Непомнящий анхны ялалтаа байгууллаа. Тэд хоёул түргэн тоглолтын тэмцээний үеэр хувцаслалтын дүрэм зөрчиж торгуулсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.