Өвөр Монголоос Шаньси руу хурдны галт тэрэг зорчдог боллоо
Анд нөхдийн мэдээ
2025-01-02
Өвөр Монголын Улаанцав хотоос Шаньси мужийн Юаньпин хот руу өнгөрөгч оны 12 дугаар сарын 31-нээс эхлэн хурдны галт тэрэг явдаг боллоо. Жининь-Датон-Юаньпин чиглэлийн энэ галт тэрэгний шугам 309 км үргэлжлэх бөгөөд есөн зогсоолтой гэнэ. Ийнхүү цагт 250 км хурдалдаг галт тэрэг явж эхэлснээр Шаньси мужийн нийслэл Тайюань хотоос Хөххот хүртэл таван цаг явдаг байсан нь гурван цаг 12 минут болж богиносчээ. Мөн галт тэрэгний Шаньси муж дахь эцсийн зогсоол Цагаан хэрмээс 30 км зайтай аж.
Эх сурвалж: "Синьхуа" агентлаг.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.