Японы өндөр настнуудын тоо энэ жил огцом нэмэгдсэн нь юутай холбоотой вэ?
Анд нөхдийн мэдээ
2025-01-02
Япон улсад энэ жил таван хүн тутмын нэг нь 75 ба түүнээс дээш насны өндөр настан болж, эмнэлгийн болон халамжийн үйлчилгээний тогтолцоог өргөжүүлэх шаардлага тулгарч байгаа тухай NHK телевиз мэдээлэв. Тус улсын Нийгмийн хамгаалал, хүн ам судлалын үндэсний хүрээлэнгийн тооцоолсноор энэ жил өндөр настны тоо 21.5 сая хүрсэн бөгөөд энэ нь өнгөрсөн оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар тоологдсон нийт хүн амын 17.7 хувьтай тэнцэж байна. 1947-1949 оны хооронд төрсөн Данкайгийн үеийнхэн буюу хамгийн олон хүүхэд төрж байсан үеийнхэн эдүгээ 75 буюу түүнээс дээш нас хүрч байгаа ажээ. Үүнээс шалтгаалан эмнэлэг, халамжийн үйлчилгээний тогтолцоог өргөжүүлэх нь 2025 оны тулгамдсан асуудал болж байгааг тус телевиз онцлов. Мөн ахмад настнуудад зориулан 2025 онд эмнэлгийн байгууллагуудад хуваарилсан эмчилгээний зардлаа 47.3 их наяд иен болгосон нь өмнөх оноос 2.9 хувиар их аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.