images

Африк тивийн хөдөө тосгонд сансрын хаягдал унажээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-01-02


   Өнгөрсөн сарын 30-ны өдөр Африкийн Кени улсын Макуэни мужийн Мукуку тосгонд 2.4 метр орчим диаметртэй, 499 кг жинтэй төмөр цагираг хэлбэртэй сансрын биет унажээ. Кенийн Сансар судлалын агентлагийн (KSA) мэдээлснээр, уг биет нь сансрын пуужин хөөргөх төхөөрөмжөөс салсан цагираг хэлбэрт хаягдал байсан аж. Сансрын хог хаягдал унаснаас болж хүн болон эд материалын хохирол гарах тохиолдол байдаг ч энэ удаад ямар нэгэн аюул тохиогоогүй, хүнгүй зэлүүд газар унасан байна. 2022 онд SpaceX-ийн “Dragon” капсулын нэг хэсэг Австралийн өмнөд хэсэгт байрлах хонины ферм дээр унаж байжээ. Мөн өнгөрсөн гуравдугаар сард АНУ-ын Флорида мужийн Неаполь хотод сансрын хог хаягдал унаж, айлын орон гэр сүйдсэнээс болж байшингийн эзэн НАСА-гийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргаж байв. Дараахан нь буюу зургаадугаар сард Хятадын хөөргөсөн пуужингийн эд зүйл тус улсын баруун өмнөд хэсэгт орших нэгэн тосгонд унаж, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж байсан юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.