Итали: Гудамжинд тамхи татахыг хориглов
Анд нөхдийн мэдээ
2025-01-02
Италийн санхүү эдийн засаг, хувцас загварын төв Милан хотод гудамжинд тамхи татахыг хориглов. ANSA агентлагийн мэдээлснээр, энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн тус хотод тамхины цэгээс бусад бүх газарт тамхи татахыг хориглосон шийдвэр гаргасан байна. Энэ нь тоосжилтыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд хариу арга хэмжээ авах зорилгоор хотын захиргаанаас 2020 оны арваннэгдүгээр сард баталсан “Агаарын чанарын тухай хууль” хэрэгжиж эхэлж буйтай холбоотой юм. Уг хуульд зааснаар 2021 оноос автобусны зогсоол, цэцэрлэгт хүрээлэн, спортын байгууламж, цэнгэлдэх хүрээлэн, оршуулгын газар, хүүхдийн тоглоомын талбай зэрэг олон нийтийн газар тамхи татахыг хориглосон бол 2025 оноос эхлэн зөвшөөрөгдсөн цэгээс бусад газарт тамхи татахыг хоригложээ. Дээрх журмыг зөрчвөл 40-240 еврогийн торгууль ногдуулна. Харин үүнд электрон тамхи хамаарахгүй ажээ. Ингэснээр Милан нь гудамжинд тамхи татахыг хориглосон Италийн анхны хот болж байна. Хотын захиргаа энэ журам хэрэгжсэнээр 2026 онд Милан болон Кортина д'Ампеццо хотод болох өвлийн олимпын өмнө агаарын бохирдлыг тодорхой хэмжээгээр бууруулна гэж үзэж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.