images

Их Британи: Хулгайд эд зүйлээ алдсан тэрбумтан бодитой мэдээлэл өгсөн хүнд өндөр шан харамж амлав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-12-31


   Их Британийн Лондон хотод байрлах тэрбумтны гэрт зэвсэглэсэн хулгайч нэвтэрч 10 гаруй сая паундын эд зүйл болон бэлэн мөнгө авч одсон тухай тус улсын Цагдаагийн газар мэдээлэв. Тэд таван давхар байрны хоёрдугаар давхрын цонхоор нэвтэрч орсон бөгөөд гэрт найман хүн байсан ч гадны хүн нэвтэрснийг мэдээгүй байна. Гэмт этгээд маск зүүн царайгаа халхалж уг байранд нэвтэрч ороод “Hermes Crocodile Kelly” брэндийн гар цүнх болон бэлэн мөнгө хулгайлсан бөгөөд алдагдсан үнэт эдлэлийн дийлэнх нь өвөрмөц хийц загвартай, нийтлэг биш зүйлс байсан болохыг цагдаагийнхан онцолсон байна. Хар өнгийн юүдэнтэй цамц, саарал малгай өмссөн 20-30 орчим насны гэмт хэрэгтний төрх байрны хяналтын камерт бичигдэж үлджээ. Энэ байр нь тус улсад оршин суудаг Хонконгийн тэрбумтных байсан бөгөөд нийт 2045 м2 талбайтай, 13 унтлагын өрөөтэй, таван давхар харш байжээ. Харин хохирогчийн тал цагдаагийн мөрдлөгөөс тусдаа гэмт этгээдийн талаар бодитой мэдээлэл өгсөн хүнд 500 мянган паунд болон алдагдсан үнэт эдлэлийн 10 хувьтай тэнцэх хэмжээний урамшуулал олгоно гэж мэдэгджээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.