images

АНУ-ын ерөнхийлөгч асан Жимми Картер 100 насандаа таалал төгслөө

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-12-30


   АНУ-ын 39 дэх ерөнхийлөгч Жимми Картер ням гарагт гэртээ таалал төгсчээ. Тэрээр 1977-1981 онд АНУ-ын ерөнхийлөгчөөр ажилласан бөгөөд энэ оны аравдугаар сарын 1-д 100 нас хүрсэн, тус улсын хамгийн урт насалсан төрийн тэргүүн юм. Ж.Картер 1982 онд эхнэр Розалин Картерын хамт олон улсын мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэх, ардчилал, хүний ​​эрхийг хөгжүүлэх, эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих “The Carter Center” байгууллагыг үүсгэн байгуулсан билээ. Улмаар олон улсын энх тайвны төлөөх энэ үйлсээрээ Ж.Картер 2002 онд Нобелийн энх тайвны шагнал хүртэж байв. Харин түүний 77 жил ханилсан эхнэр Р.Картер 96 насандаа өнгөрөгч жил таалал төгсчээ. Ж.Картерын оршуулгын ёслолыг Цагаан ордонд хийх захиалгыг ерөнхийлөгч Жо Байден өгсөн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.