images

Хятад улс шинэ загварын робот нохой танилцуулав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-12-30


   Хятадын робот үйлдвэрлэгч “Unitree Robotics” компани B2-W нэртэй робот нохойг танилцуулсан байна. B2-W нь өнгөрсөн жил бүтээсэн B2 робот нохойн сайжруулсан хувилбар бөгөөд хөдөлгөөнөө хянах, уул хаданд авирах, усан доор ажиллах, үсэрч дүүлэх, элсэн цөл, ширэнгэн ой зэрэг эрс тэс орчинд ажиллах боломжтой аж. Видео бичлэгээр танилцуулсан үзүүлбэр дээр B2-W нь 2.8 метрийн өндрөөс үсэрч хөл дээрээ буух, байран дээрээ бүтэн эргэж дөрвөн хөл дээрээ буух зэрэг үзүүлбэрийг чадварлаг хийж байгааг харуулсан байна. Уг робот нь 75 кг жинтэй бөгөөд 40 кг ачаатай 50 км замыг туулж, цагт 20 км хурдлах чадалтай. Робот нохойны үнийг албан ёсоор зарлаагүй ч хэвлэл мэдээллийн хэрэгслүүд 400 мянган юань орчим гэсэн тооцоо хийжээ. “Unitree Robotics” компани одоогоор зургаан төрлийн робот нохой, хоёр төрлийн хүн дүрст робот үйлдвэрлээд байгаа бөгөөд эдгээрийг үйлдвэрлэлийн янз бүрийн нөхцөлд ашиглаж байна. Өнгөрсөн аравдугаар сард В2-ыг Шаньдун мужийн Тайшан хотод хог тээвэрлэх ажилд туршиж үзсэн. 120 кг ачаа тээж, 45 градусаас дээш налуу газарт өгсөх, уруудах чадвартай тул ууланд хогийн сав тээвэрлэж хүргэх гэх мэт ажилд ашиглаж байгаа ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.