images

Магнус Карлсен юуны учир шатрын тэмцээнээс хасагдав?

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-12-30


   АНУ-ын Нью-Йорк хотноо Олон улсын шатрын холбооны түргэн болон түргэвчилсэн тоглолтын ДАШТ болж байна. Энэ тэмцээнд дэлхийн шилдэг 180 эрэгтэй, 110 эмэгтэй шатарчин өрсөлдөж байгаа юм. Гэвч тэмцээний хувцасны шаардлагыг Норвегийн их мастер, дэлхийн таван удаагийн аварга Магнус Карлсен сөрж жийнсэн өмд өмссөн тул есдүгээр өргийн тоглолтод орж чадалгүй нэг мөр хасагджээ. Их мастер “Маргааш өмдөө сольё” гэсэн санал тавьсан боловч тэмцээнийг зохион байгуулагчид тэр даруй солихыг шаардаж 200 доллароор торгосон байна. Энэ талаар Дэлхийн шатрын холбооноос гаргасан мэдэгдэлдээ “М.Карлсен олон жил мөрдсөн жийнс өмсөхийг хориглосон дүрмийг зөрчсөн” гэжээ. Шатрын түргэн болон түргэвчилсэн тоглолтын ДАШТ-ий хувцаслалтын дүрэм нь бүх оролцогчийн мэргэжлийн ур чадвар, шударга байдлыг хангахад чиглэсэн байдаг аж. М.Карлсен дүрэм зөрчсөн өдөр Оросын шатарчин Ян Непомнящий спорт пүүз өмсөж ирснээр мөн торгуулсан ч тэр даруй гутлаа солих шаардлагыг биелүүлсэн тул тэмцээнээ үргэлжлүүлэн эцсийн дүнгээр гуравдугаар байр эзэлжээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.