images

Онгоц осолдох үед бичлэг хийж эхнэртэйгээ салах ёс хийсэн эр амьд үлджээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-12-30


   Азербайжаны зорчигч тээврийн онгоц сүйрч 38 зорчигч амиа алдах үед сууж яваа онгоц нь осолдож байгаа тухай эхнэртээ мэдээлж, салах ёс хийсэн агуулга бүхий бичлэг хийж үлдээсэн эр азаар амьд үлджээ. Их Британийн “The Daily Mail сонины мэдээлснээр ОХУ-ын Чечень улсын нийслэл Грозный руу нисч явсан Азербайжаны J2-8243 онгоцоор зорчиж явсан Субхон Рахимов хэмээх эр онгоц өндрөө алдаж эхлэхэд гар утсаараа бичлэг хийж үүсээд буй нөхцөл байдлын тухай ярихдаа онгоц сүйрэх нь тодорхой болсныг хэлээд эхнэртэйгээ салах ёс хийсэн байна. Онгоц ослын буулт хийх явцдаа сүйрч, 67 зорчигчоос ​​29 хүн амьд гарсны нэг нь мөнөөх бичлэг хийсэн эр С.Рахимов байв. Онгоц сүйрэх үед дунд болон урд хэсэг нь дэлбэрч бүрэн сүйрсэн ч арын хэсэг нь харьцангуй бүрэн бүтэн үлдсэн бөгөөд амьд үлдсэн хүмүүсийн ихэнх нь ард сууж явсан зорчигчид байжээ. Онгоцны ослоос амьд үлдсэн тэрбээр мөн тухайн үеийн нөхцөл байдлыг гар утсаараа зураглан, амьд үлдсэн хүмүүст бүх талын тусламж үзүүлж буй онгоцны үйлчлэгчдийг магтаж, мөн аврагчид ирж амьд үлдсэн хүмүүсийг эрэн хайх, аврах ажиллагаа явуулж байгааг тодорхой харуулсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.