images

Хятад улс дэлхийн хамгийн хурдан галт тэрэгний шинэ загвар танилцуулав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-12-30


   Хятад улс цагт 400 км хурдалдаг өндөр хурдны галт тэрэгний анхны загварыг танилцуулсан тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв. Тус улсын Үндэсний төмөр замын нийгэмлэг өчигдөр Бээжин хотод өндөр хурдны "CR450" галт тэрэгний загварыг танилцуулж, 2018 онд эхлүүлсэн шинжлэх ухаан технологийн инновацын төсөл төлөвлөсний дагуу амжилттай хэрэгжиж байгааг онцлон, ирэх жил шинэ галт тэргийг ашиглахаа мэдэгджээ. “CR450” галт тэрэгний туршилтын хурд нь 450 км/цаг, ажиллах хурд нь 400 км/цаг, тоормосны зай нь одоо хөдөлгөөнд оролцож буй галт тэрэгнийхээс хавьгүй богино, аюулгүй гэнэ. Түүнчлэн эрчим хүчний зарцуулалт бага, доторх дуу чимээг намсгасан, ухаалаг үйлчилгээгээр бүрэн тоноглогдсон, бизнес ангилалд 300 градус эргэдэг ухаалаг суудал суурилуулсан аж. Өндөр хурдны галт тэрэг гэдэг нь 250 км/цагаас дээш хурдтай галт тэргийг хэлдэг бөгөөд одоо үйлчилгээнд явж буй 350 км/цагийн хурдтай Хятадын галт тэрэг дэлхийн хамгийн хурдан нь юм. Одоогийн байдлаар тус улсад Бээжин-Тяньжин, Бээжин-Шанхай зэрэг томоохон хотуудыг холбосон 350км/цагийн хурдтай галт тэрэгнүүд явж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.