images

Арав гаруй жилийн өмнө алга болгосон хуримын бөгжөө хаанаас олов?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-12-30


   Швед улсын иргэн Лена хэмээх бүсгүй олон жилийн өмнө алга болгосон алмаазан шигтгээтэй хуримын бөгжөө санаанд оромгүй газраас олж авчээ. Тэрбээр тэртээ 1995 оны Зул сарын баяраар гал зуухны өрөөндөө бялуу хийж байхдаа долоон ширхэг алмаазан шигтгээтэй хуримын бөгжөө алга болгож, хаа сайгүй эрж хайгаад олоогүй байна. Харин Лена тэр өдрөөс хойш 16 жилийн дараа бөгжөө хашаан доторх тариан талбайд ургасан лууван дотроос олжээ. Гэртээ алга болгосон бөгж нь яагаад тэнд байсныг олон янзаар эргэцүүлж үзсэн тэрбээр бөгж нь хогийн саванд ороод, хог асгаж явах замд унасан, эсвэл тухайн үед тэжээж байсан хонь нь бөгжийг залгиад дараа нь баасаар нь гарсан байх гэсэн таамаг дэвшүүлсэн байна. Тэрбээр олон жил зүүгээгүй бөгжөө хэмжээг нь бага зэрэг томсгоод хааяа гадуур гарахдаа зүүж, бусад үед найдвартай газар хадгалж байгаагаа хэлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.