images

Он гарангуут Попай нарын дэлгэцийн баатруудын зохиогчийн эрхийн хугацаа дуусна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-12-27


   1929 онд  бүтээгдсэн, дэлхий дахинд алдартай хүүхэлдэйн киноны баатрууд болох Попай, Тинтин нарын зохиогчийн эрхийн хугацаа ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдөр дуусна. Тиймээс ирэх оноос эхлэн эдгээр дүрийг хүссэн хүн чөлөөтэй ашиглах боломжтой болж байна. Нөгөө талаар эдгээр баатруудын зохиогчийн эрхийн хугацаа дуусч байгаа тул гурван кино компани тэдний дүрээр аймшгийн кино бүтээж эхэлж байгаа ажээ. Далайчин Попайн дүрийг Америкийн хүүхэлдэйн зураач Э.Сегар 1929 онд бүтээсэн "Timble Theater'" хүүхэлдэйн жүжигт амилуулснаар алдаршиж, 1933 онд хүүхэлдэйн кино болжээ. Харин Тинтин нь Бельгийн зураач Ж.Рэмийн бүтээсэн "Тинтиний адал явдал" комик цувралын гол дүр болж олонд танигдсан бөгөөд уг цуврал 100 гаруй хэлээр хэвлэгдэн дэлхий даяар бэстселлэр болсон юм. АНУ-ын одоогийн Зохиогчийн эрхийн хуулиар өмчлөх эрх нь байгууллагад хамаарах тохиолдолд зохиогчийн эрх авсан өдрөөс хойш 95 жил, бүтээл нийтийн хүртээл болсон өдрөөс хойш 120 жил байхаар тогтоосон байдаг ажээ. Иймээс 1929 онд анх хэвлэгдсэн Эрнест Хэмингуэйн "Farewell to Arms" роман болон Виржиниа Вүүлфийн "Room of Оne’s Оwn" зохиолын зохиогчийн эрхийн хугацаа ирэх онд мөн дуусч, хэн дуртай нь чөлөөтэй ашиглах, хэвлэх боломжтой болох ажээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.