images

Өмнөд Солонгосын “Medytox” компани Монголын тархины саажилттай өвчтөнүүдэд тусална

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-12-27


   Өмнөд Солонгосын био эм бэлдмэл үйлдвэрлэгч “Medytox” компани Монголын тархины саажилттай өвчтөнүүдийн тавхайн унжилтыг эмчлэхэд үзүүлдэг тусламжаа үргэлжлүүлэн олгохоор болсноо зарлалаа. Тавхайн унжилт гэдэг нь тархины саажилттай хүний шилбэний эрээн булчин богиносож саажсаны улмаас хэвийн алхаж чадахгүй болсныг хэлдэг байна. Энэ өвчин бүрэн эмчлэгддэггүй бөгөөд нөхөн сэргээх эмчилгээ хийж булчинг амраадаг ажээ. Ингэхдээ ботулотоксиныг бага тунгаар ашиглахад өвчтөний алхааны чадварыг сайжруулж, тавхай ээтийлгэн, гадагш эргэх далайцыг нэмэгдүүлдэг. Харин ботулотоксин нь "Medytox" компанийн гол бүтээгдэхүүн бөгөөд үүгээрээ дэлхийн зах зээлийн томоохон хувийг эзэлдэг ажээ. Компани 2018 оноос хойш Монголын тархины саажилттай 1000 гаруй өвчтөний эмчилгээнд тусалсан байна. Мөн Монголын нөхөн сэргээх эмчилгээний мэргэжилтнүүд, хөдөлгөөн засалчдыг Өмнөд Солонгосын эмнэлэгт дадлагажуулах боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж байгаа аж. Сонирхуулахад, "Medytox" нь дэлхийн 20 шилдэг био эм бэлдмэлийн үйлдвэрийн нэг, нэг тэрбум долларын үнийн дүн бүхий бүтээгдэхүүн борлуулсан, 10 тэрбум долларын үнэлгээтэй компани юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.