images

Төвөдөд дэлхийн хамгийн том усан цахилгаан станцыг байгуулна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-12-27


   Хятадын Засгийн газар Төвөдийн нутагт дэлхийн хамгийн том усан цахилгаан станц барихаар болсон тухай Хонконгийн “South China Morning Post” сонин мэдээлэв. Төвөдийн хамгийн урт гол болох Ярлун Цанбо мөрөнд уг станцыг байгуулснаар жилдээ 300 тэрбум кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэх боломжтой болох бөгөөд дэлхийд хамгийн томд ордог Хятадын Хубэй мужид Хөх мөрөн дээр байгуулсан "Гурван хавцлын далан"-гаас гурав дахин өндөр хүчин чадалтай станц болно гэж тооцоолсон байна. Ярлун Цанбо мөрөн 50 км дотор 2000 гаруй метр огцом уналттай тул цахилгаан үйлдвэрлэх асар их нөөцтэй гэж тооцогддог. Энэ даланг байгуулахад нэг их наяд юань шаардагдах бөгөөд энэ үзүүлэлтээрээ мөн дэлхийн хамгийн өндөр өртөгтэй төсөл болох аж. Төслийн үргэлжлэх хугацаа, шаардлагатай хөрөнгө оруулалтын нарийвчилсан тооцоог одоогоор мэдээлээгүй байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.