images

“Korean Air” компани Өвөр Монголын цөлд 1.57 сая мод тарьжээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-12-27


   Өмнөд Солонгосын “Korean Air” компани Хятад руу нислэг үйлдээд 30 жил болсны ойгоо тэмдэглэлээ. Компани анх 1994 оны 12 дугаар сарын 22-нд Сөүл-Бээжин чиглэлд анхны нислэгээ үйлдэж байсан бол одоо Хятадын 21 хот руу 27 чиглэлээр нислэг үйлддэг болсон байна. “Korean Air” Хятадын зах зээлд үйл ажиллагаа явуулсан 30 жилийнхээ хугацаанд нийгмийн хариуцлагын хэд хэдэн ажил санаачлан хийжээ. Тухайлбал, 2007 оноос эхлэн өнөөг хүртэл Өвөр Монголын Хөвчийн цөлд 1.57 сая мод тарьсан гэнэ. Мөн хүүхдүүдэд ном, компьютер хандивладаг “Хайрын төлөвлөгөө” төслийг 2008 оноос хэрэгжүүлжээ. Сонирхуулахад,  “Korean Air”  компани Улаанбаатар хотын Багануур дүүргийн иргэдийг нүүрсний ил уурхайн тоосжилтоос хамгаалахын тулд 2004 оноос мод тарьсан нь өнгөрсөн оны байдлаар 125 мянга болсон юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.