images

Өмнөд Солонгос: Зургаан настай охин цуглуулсан мөнгөөрөө бусдад бэлэг барьжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-12-27


   Зул сарын баярын өмнөх өдөр Өмнөд Солонгосын Улсан хотын Сунжон дүүргийн Халамжийн төвийн үүдэн дээр хэд хэдэн цаасан хайрцагтай зүйл орхисон байжээ. Хайрцагт илгээгчийн талаарх мэдээлэл, хаяг байсангүй, харин дугтуйтай зурвас байв. Зурваст бага насны хүүхэд бичсэн бололтой "Сайн байна уу? Намайг Да Ун гэдэг. Би цуглуулсан мөнгөөрөө бэлэг бэлдсэн юм. Энэ бэлгийг хүмүүст хүргээрэй. Зул сарын баярын мэнд" гэж бичсэн байв. Мөн аав, ээж нь бичсэн бололтой “Сайн байна, охин минь” гэсэн зурвасын хамт мөнгөний 13 ширхэг ваучер гарч иржээ. Уг зурваст "Охин маань бүтэн жил цуглуулсан мөнгөөрөө бэлэг бэлдсэн юм. Зургаан настай охин маань амттай, өнгөтэй бүхнийг авч идэхийг хүсдэг нь мэдээж. Гэхдээ Зул сарын баяраар Санта болж хүмүүсийг баярлуулах дуртай тул чихэр жимс авч идэхээс татгалзсаар ирсэн юм. Ингээд тэр мөнгөөрөө ариун цэврийн хэрэглэл авч бэлэг болгон бэлдсэн бөгөөд үүнийг бага орлоготой, өрх толгойлсон эмэгтэйчүүдэд зориулаарай” гэсэн байв. Хайрцагт мөнгөний ваучераас гадна 1056 ширхэг ариун цэврийн хэрэглэл хийсэн байжээ. Халамжийн төв охины бэлгийг амьжиргаа тааруу өсвөр насны охидод хүргэхээр төлөвлөснөө хэвлэлийнхэнд мэдэгджээ.   

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.