images

Украин: Хойд Солонгосын цэргүүд дрон устгах тактикаа цаасан дээр зуржээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-12-27


   Курск хотод тулалдаж байгаад амь үрэгдсэн Умард Солонгосын цэргүүд дроны довтолгооноос хамгаалах арга тактикаа тэмдэглэлийн дэвтэр дээрээ зурж төлөвлөсөн байсныг Украины тусгай хүчнийхэн олж цахим хуудсандаа нийтэлсэн байна. Амь үрэгдсэн цэргийн халааснаас олдсон гэх гараар үйлдсэн уг зурагт Украины дроноос өөрийгөө хамгаалах, бууны галаас нуугдах, улмаар дроныг устгах тактикийг зургаар тэмдэглэжээ. Уг зурагт төлөвлөснөөр дайсны дроныг устгахад 3 хүн байх ёстой бөгөөд дроныг төөрөгдүүлэх хүн 7 метрийн зайд, буудаж устгах хүн 10-12 метрийн зайд байрлах, цаашлаад төөрөгдүүлж буй хүнийг онилсон дрон гал нээхээр түр зогсох үед нь өөр байрлалаас буудаж сөнөөхөөр төлөвлөжээ. Өөр нэг тактикийг нь, дрон нэг довтолсон газар луугаа дахиж халдахгүй тул бууны сум туссан газарт түр хоргодож аюул өнгөрсөн хойно зугатан зайлах маягаар боловсруулсан байна. Энэ тухайд Украины арми "Энэ нь жинхэнэ Хойд Солонгосын тактик уу, эсвэл оросуудын сургасан тактик уу гэдэг нь тодорхойгүй байна" гээд "Гэхдээ энэ нь амьд хүнийг өгөөш болгодог арга" гэдгийг хэлсэн байна. БНАСАУ Оросын Курск муж руу 11 мянга орчим цэрэг илгээсэн гэсэн тооцоо бий. Хойд Солонгосын цэргүүд орчин үеийн дайн байлдааны туршлага, ялангуяа дроны талаар мэдлэг, туршлага багатай тул Дэлхийн II дайны үеийнхтэй ойролцоо тактикаар тулалдаж байгааг Украины армийнхан онцолсон байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.