Япон: Шизүока мужийн иргэд эрүүл амьдрах дундаж хугацаагаараа тэргүүлж байна
Анд нөхдийн мэдээ
2024-12-26
Япон улс гурван жил тутам иргэдийнхээ эрүүл амьдрах дундаж хугацааг тогтоох судалгаа хийдэг ажээ. Тус улсын Эрүүл мэндийн сайдын өнөөдөр мэдээлснээр, 2022 оны судалгаагаар Шизүока мужийн эмэгтэйчүүдийн эрүүл амьдрах дундаж хугацаа 76.68, эрчүүдийнх 73.75 байгаа нь улсдаа тэргүүлэх үзүүлэлт гэнэ. Харин 47 мужийн сүүлийг мушгисан Иватэ мужийн эмэгтэйчүүд 74.28, эрчүүд 70.93 жил эрүүл чийрэг амьдардаг байна. Эрүүл амьдралын хугацаа гэдэг нь ямар нэг өвчин тусалгүй хэвийн амьдрах хугацааг илтгэдэг бөгөөд бүх хүн амыг хамруулсан судалгааны үр дүнд тогтоодог. Япон улсын хувьд энэ судалгааг анх 2010 онд хийсэн бөгөөд ирэх жил зургаа дахь удаагаа хийнэ. Сонирхуулахад, тус улсын иргэдийн дундаж наслалт эрчүүдэд 81.05, эмэгтэйчүүдэд 87.9 бөгөөд эрүүл амьдрах дундаж хугацаа нь үүнээс тус бүр 8.49, 11.62 жилээр бага ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.