“Toyota” компани АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд анх удаа хандив өгнө
Анд нөхдийн мэдээ
2024-12-26
Японы “Toyota” компани АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Дональд Трампын ирэх сарын 20-нд болох тангараг өргөх ёслолд зориулж 150 сая иен буюу нэг сая долларын хандив өргөхөө өчигдөр зарлалаа. Ийнхүү тус компани анх удаа АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд хандив өгч байна. Одоогийн байдлаар “Ford”, GM зэрэг автомашин үйлдвэрлэгч, “Open AI”, “Meta”, “Amazon” зэрэг АНУ-ын томоохон компаниуд мөн нэг сая долларын хандив өгөхөө мэдэгдээд байгаа юм. Учир нь, Дональд Трамп Мексик, Канадаас авах бараанд өндөр тариф тогтоосон нь автомашин үйлдвэрлэгчдийн нийлүүлэлт, түгээлтийн сүлжээнд ихээхэн нөлөө үзүүлээд байгаа аж. Нөгөөтээгүүр тангараг өргөх ёслолд зориулан дор хаяж нэг сая долларын хандив өгвөл ёслолыг тойрсон арга хэмжээнүүдэд оролцохоос гадна Д.Трамп, дэд ерөнхийлөгч болох Ж.Ванс, Засгийн газрын гишүүдтэй зоог барих боломж олддог байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.