Казахстанд осолдсон онгоцноос 28 зорчигч амьд үлджээ
Анд нөхдийн мэдээ
2024-12-26
Азербайжанаас ОХУ-ын чиглэлд явж байгаад Казахстанд осолдсон "Azerbayjan Airlines" компанийн онгоцны ослоос 28 зорчигч амьд гарсан тухай Казахстаны Онц байдлын яам мэдэгдэв. Актау хотын ойролцоо унасан онгоцноос амьд үлдсэн хүмүүсийн гурав нь хүүхэд байсан бөгөөд тэднийг даруй эмнэлэгт хүргэсэн байна. Онгоцонд нисэх багийн 5 гишүүн, 62 зорчигч байсны 37 нь Азербайжан, 16 нь Орос, 6 нь Казахстан, 3 нь Киргиз улсын иргэн байжээ. ОХУ-ын нисэхийн албаныхны мэдээлснээр, онгоц Азербайжаны Баку хотоос Чеченийн нийслэл Грозный руу нисч байсан аж. Ослын шалтгааныг тогтоосон эхний дүгнэлтээр бол, онгоц сүрэг шувуутай мөргөлдөж онцгой байдал үүссэн тул Актау хотод ослын буулт хийх гэж байгаад осолджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.